Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүллээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг энэ сарын 23, 24-ний амралтын өдрүүдэд зохион байгуулан хийж байна. Энэ нь Сэлэнгэ аймаг "Ковид-19" халдварын тархалтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх нийтийн кампанит ажил болж буйгаараа онцлогтой юм.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/15 дугаар захирамжийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү нийтийг хамарсан ажилд аймгийн хэмжээний бүх сум, тосгон,аж ахуйн нэгж, албан байгууллагууд оролцон өөрийн эзэмшлийн талбайгаа ариутган халдваргүйжүүлэх аж.

Тухайлбал аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн баг нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орц, хогийн цэгийн талбайг ариутгах ажлыг өглөөний 09.00 цагаас эхлэн Сүхбаатар сумын хэмжээнд хийж гүйцэтгэж байна. Харин Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газрын хамт олон бүх нийтийн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг заавар зөвлөмжийн дагуу гүйцэтгэсэн байна. Тэд Биеийн тамир, спортын газрын 22200 мкв, Усан спорт сургалтын төвийн 9216 мкв бүхий талбайд гадна болон дотор цэвэрлэгээг хийсэн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль 19200 мкв талбайд ариутгалын ажлыг хийж гүйцэтгэжээ.

Сумдын тухайд: Сант сумын Эрүүл мэндийн төвөөс 12 аж ахуйн нэгж байгууллагын 2309 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Мөн тус сумынмал эмнэлгийн үйлчилгээний нэгж болох "Бошгын булаг” ХХК-иас 17 ААНБ, 32 өрхөд халдваргүйжүүлэлт хийжээ байна. Түүнчлэн сумын төвийн мал бүхий иргэдийн үүсгэсэн малын гаралтай хаягдлыг цэвэрлэх ажлыг багийн Засаг дарга нар зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд 12 портер машин,45 хүн ажиллаж, 72 тн хог хаягдал ачиж тээвэрлэн, сумын нэгдсэн хогийн цэгт хаясан байна.

Жавхлант сум: Сэлэнгэ аймгийн Засаг даргын “Бүх нийтийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх тухай ”А/15 дугаар захирамжийг үндэслэн сумын Засаг даргынА/07 дугаар захирамжийн дагуу сумын хэмжээнд төр төсвийн таван байгууллага ,зургаан аж ахуйн нэгж, нэг дугуй засварын газарт нийт 3800 мкв талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийжээ. Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайн 50 га газрын 26 тн хог хаягдлыг цэвэрлэжээ. Эл цэвэрлэгээний ажилд 61 төрийн албан хаагч, 95 иргэн оролцсон байна. Мөн Хушаат сумын ЕБ-ын сургуулийн хамт олон дотоод орчны 1773 мкв, гадаа орчны 200 мкв талбайд ариутгал хийсэн байна. Энэхүү “Бүх нийтийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх” ажлыг маргааш үргэлжлүүлэн явуулах бөгөөд 3-р сарын 31-ний өдрийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гарагт тогтмол зохион байгуулах юм.





































скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ