Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг Улаанбаатар руу нэвтрүүллээ

Сэлэнгэ аймаг руу самар түүхээр яваад хөл хорионд орсон 500 орчим иргэнийг улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу хот руу нэвтрүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүргийн онгой комисс зохион байгууллаа.
Энэхүү ажлын хүрээнд Баруунтуруун товчоонд дүүргийн онцгой комиссын алба хаагчид 24 цагийн турш иргэдийг PCR шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулах, иргэдийг дулаан байр, цай хоолоор хангах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Тус дүүргийн онцгой комиссоос нийт иргэдийг Улсын онцгой комиссоос өгсөн зөвлөмжийг мөрдөж өөрийн амь нас эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.
 
Эх сурвалж: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗДТГ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ