Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулийг зохион байгуулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шуурхай штабт “Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт дадлага сургуулилт хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага, сургуулийг зохион байгуулсан.
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн хэмжээнд 08.00-18.00 цагийн хооронд хөл хорио тогтоож, дадлага сургуулилт зохион байгуулагдаж байна. Иймд дүүргийн Онцгой комиссоос дадлага сургуультай уялдуулан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, ухуулга сурталчилгааг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах томоохон зах, худалдааны төв, автобусны буудлууд дээр өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд автомашины чанга яригчаар заавар зөвлөмжийг иргэдэд хүргүүлж ажилласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулийг зохион байгуулж байна
БЗД-ийн Онцгой комисс танхимын дадлага, сургуулийг зохион байгуулж байна
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ