Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чингэлтэй дүүрэгт 5-р сарын 7-ны өдөр хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” 33 дугаар тушаал, Улсын Онцгой комиссын 2020 оны 17 дугаар хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “КОВИД-19 халдварт цартахалтай тэмцэх бэлэн байдлын дадлага сургууль зохион байгуулах тухай” А/279 дугаартай захирамжийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “КОВИД-19 ЦАРТАХЛЫН ХАЛДВАРЫН ҮЕИЙН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулна.
Дадлага сургуулийн бодлогод тусгагдсанаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08:00-18:00 цагийн хооронд хөл хорио тогтоож орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн удирдлага та бүхэн дээр дурдсан цагт бүрэн хөл хорио тогтоох үйл ажиллагаанд нийцүүлэн өөр өөрсдийн байгууллага дээр нарийвчилсан цагийн хуваарь, төлөвлөгөө гарган ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ