Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймгийн хэмжээнд ариутган халдваргүйтгэх ажлыг шуурхай хийж байна



Нийтийн эзэмшлийн талбай, хүнс, худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийг хийж байна. Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газар улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд аймгийн Онцгой комиссоос баталсан “Цар тахлын үеийн шуурхай бэлэн байдлын төлөвлөгөө”-г баримтлан ажиллаж байна. Тухайлбал сумдын мал эмнэлгийн тасаг, хувийн хэвшлийн 45 мал эмнэлгийн үйлчилгээний эмч, мэргэжилтнүүдийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин дараах ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна. Үүнд:
1.Аймаг, орон нутаг дахь нийтийн эзэмшлийн талбай, хүнс, худалдааны төвүүд, нийтийн бие засах газар болон олон нийт зорчих газрууд, хил боомтуудыг салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн ЗӨСТ, ЭМГ, МХГ, ХМХА-тай хамтран ариутган халдваргүйтгэх ажлыг шуурхай гүйцэтгэж байна.
2.Цар тахал, хорио цээрийн хугацаанд орон нутгаас нийлүүлэх мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг холбогдох журам, стандарт арга зүй, зааврын дагуу үзлэг хийж, шинжлэн, хүнсний аюулгүй байдал болон хүнс, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэх, таслан зогсоох зорилгоор чирэгдэлгүйгээр мал эмнэлгийн цахим системд бүртгэл, гэрчилгээг хянан баталгаажуулж олгож байна.
3.Мал, амьтны эрүүл мэндэд үүссэн асуудал, халдварт, гоц халдварт өвчлөлийн талаарх мэдээлэл дуудлагад хариу өгөх, шаардлагатай нөхцөл байдал үүссэн үед “Шуурхай мэргэжлийн баг” илгээх, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган, гэрчилгээ баталгаажуулалтгүй, отор нүүдлээр ирсэн зөрчилтэй мал, амьтад, малчдад заавар зөвлөгөөг өгч сум, орон нутгийн баг отрын зөвшөөрөгдсөн бүс нутгууд руу явуулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ