Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

200 гаруй иргэнийг татан авна



Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотод хөл хорионд байгаа 200 гаруй иргэнээ татан авах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна. 
Орон нутагт ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлах аж. Энэ сарын 22-нд 12.00 цагаас, 23-26-ны өдрүүдэд 10.00 цагаас Улаанбаатар хотын Лавай төвөөс автобус Даланзадгад руу хөдөлнө. Харин иргэд PCR шинжилгээгээ өгсөн байх, иргэний үнэмлэхтэй байх шаардлагатай аж. Автобусанд суух үед зорчих тасалбарыг бичих учир урьдчилан тасалбар захиалах шаардлагагүй юм байна. Нутагтаа ирэхийг хүссэн хөл хорионд буй иргэд аймгийн Онцгой комиссын 70533337, 70533336 дугаарын утсанд бүртгүүлнэ үү.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ