Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нийслэлд байгаа Дорноговь аймгийн иргэдийг татан авлаа

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комисс Улаанбаатарт хол хорионд байгаа Дорноговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 7-ноос эхлэн орон нутаг руу татан авч эхэллээ.
Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” авто буудлаас 12 дугаар сарын 7-ны 14.00 цагаас  эхний хоёр автобус зорчигчдоо суулган Сайншандад үдшийн 22 цагийн үед ирсэн юм. 
Албаныхан зорчигчдод халдвар хамгааллын дэглэм сахих, гэрийн нөхцөлд тусгаарлах талаар зөвлөмж өгсөнөөс гадна сумд руу явах зорчигчдыг мөн л тусгайлан бэлтгэсэн автомашинд суулгаж нутаг руу нь явуулсан байна.
Энэ оны 12 дугаар сарын 07-ны байдлаар Нийслэл хотоос Дорноговь аймагт ирэх 2000 гаруй иргэн байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос иргэдээ татан авах ажиллагааг ээлж дараалан зохион байгуулж буй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ