"Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд хөдөө орон нутгийг зорьсон гэх асуудалд ХӨСҮТ-өөс тайлбар өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванхоёрдугаар сарын 15-наас хойш "Ачтан" эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг ажиглан тандах ажиллагааг зохион байгуулж байна. Тиймээс тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байна.
Мөн тус эмнэлгээр үйлчлүүлсэн зарим иргэн хоёр, гурван аймгийг зорьсон тохиолдол бий. Бид тухайн аймагтай нь холбогдож, Улаанбаатар хотоос очсон иргэдийг тусгаарлаж, шинжилгээ авч явуулахыг чиглэл болгосон. Халдвар хөдөө, орон нутагт тархах эрсдэл маш өндөр байна. Тиймээс иргэдийг хөдөө, орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
Сануулахад, Ачтан эмнэлгийн халдварын голомт 16 бүртгэгдээд байгаа билээ.