Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Орон нутаг явах иргэдээс шинжилгээ авах 20 цэгийн үйл ажиллагааг зогсоов

УОК-ын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 10 хоногоор нээгээд буй. Энэ сарын 1-8-нд Улаанбаатар хотоос 23.998 иргэн гарчээ.  Тодруулбал, нийслэлээс 885 автобусаар 23,175 иргэн 19 аймгийг зорьсон байна. Мөн 13 онгоцоор 823 иргэн долоон аймаг руу зорчжээ. Өнөөдрийн /2020.12.08/   байдлаар нийслэлийн Амгалан, Драгон, Лавай авто вокзалаас 82 автобусаар 2445 том хүн, 35 хүүхэд хотоос гарчээ. Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэдийг 20 цэгт коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулж байгаа. Шинжилгээг арваннэгдүгээр сарын 29-нөөс авч эхэлсэн. Тэгвэл орон нутаг явах иргэдээс шинжилгээ авч байгаа цэгүүдийн үйл ажиллагааг зогсоож байгаа аж.  Иргэд орон нутаг руу зорчихоосоо 24-48 цагийн өмнө 119.mn сайтад бүртгүүлэн шинжилгээ өгч, хариугаа авснаар тасалбар захиалах боломжтой юм.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ