Ховд аймаг 89712 хүн амтай. Нийт 22513 өрх бий.Коронавирусний халдварын тархалтын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор цахилгаан эрчим хүч, ус, хог, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрхариуцахшийдвэрийг Засгийн газар гаргасан.
Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээнэмэгдэж,ачаалал 13 хувиар нэмэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Айл өрх, аж ахуйн нэгж,байгууллага, тэр дундаа гэр хорооллын иргэд цахилгаан халаагуурнэмэлтээрашиглажбайгаа тулшугам сүлжээ, станцуудад ачаалал үүссэн аж.
Орон нутгийн иргэд цаашидэрчим хүчийг зүй зохистой зарцуулж,цахилгаан хэрэгслийгнэг дор олноор залгахгүй, ашиглахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.
Аймгийн төв буюу Жаргалант сум 8000 гаруй өрхтэй. Үүнээс тус сумын гэр хорооллын бүсэд 5000 гаруй өрх буй. Гэр хорооллын өрхүүд дунджаар нэг сарын хэрэглээнд 20 мянган төгрөгийн цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт эдлэх төлөвтэй байгаа аж.