Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлана

Ховд/МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Ховд аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүч дамжуулах шугам сүлжээг хэсэгчилсэн байдлаар засварлаж байна.

Саяхан Ховд аймгийн төв болон Мянгад, Дөргөн, Манхан сумын цахилгаан эрчим хүч дамжуулах шугам сүлжээнд үе шаттай засвар үйлчилгээний ажил хийсэн.

Тэгвэл энэ удаа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-аас Улаангом-Өмнөговь чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын засвар үйлчилгээ хийхээр болжээ.

Үүнтэй холбогдуулан энэ оны есдүгээр сарын 26-28-ны өдөр өглөө 06:00 цагаас орой 20:00 цаг хүртэл хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр хязгаарлах болсон аж.Иймд цахилгаан эрчим хүч хэрэглэгчид хэрэглээгээ зөв зохицуулахыг “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК-аас санууллаа. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ