Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УБЦТС ТӨХК 2019 оны үндсэн үзүүлэлтээрээ Топ - 100 компанийн нэг боллоо


Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтайхамтран 19 дэх жилдээ Монгол Улсын 2019 оны ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээ 2020 оны 5 дугаар сарын 20-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.  
УБЦТС ТӨХКомпанийн нийт ажилтан, албан хаагчдад хичээл зүтгэл, идэвх санаачилгагаргаж ажилласанд компанийн удирдлагын зүгээс талархал илэрхийлье. Та бүхний нөр их хөдөлмөр, хүчин чармайлтаар 2018 онд31эрэмбэлэгдэж байсан амжилтаа бид ахиулжМУ-ын хэмжээнд ТОП-29дэх аж ахуй нэгжээр шалгарлаа.
УБЦТС ТӨХК нь 2019 онд  2.6 тэрбум киловатт цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулан, төлөвлөгөөт алдагдлыг 0.44 пунктээр бууруулж, орлого төвлөрүүлэлтийн төлөвлөгөөгөө биелүүлэн улсын төсөвт 17.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ сайжруулах, техник, технологио шинэчлэх, гэрэлгүй айл өрхүүдийг цахилгаанд холбох, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаанаар халаалтаа шийдэх техникийн боломжийг бүрдүүлэх төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан билээ.
ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт төлсөн татвар, нийгмийн даатгал төлөлт, компанийн үндсэн хөрөнгийн хэмжээ болон ажилтнуудын тоо гэсэн үндсэн таван үзүүлэлтээр Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлдэг.
Энэ удаагийн “ТОП-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад эрчим хүчний салбараас УБЦТС ТӨХК-с гадна Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ,Дулааны цахилгааны станц-4,Дулааны цахилгааны станц-3, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит хувьцаат компаниуддахин байр эзэлсэнд баяр хүргэж, нийт ажилтан, албан хаагчдад нь ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ