Голомт банк 2015 оноос ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санаачлан, дэлхийн томоохон төсөл хөтөлбөр болох зэсийн баяжмал олборлогч “Оюу Толгой” ХХК-тай хамтран тус төсөлд оролцож буй 860 гаруй байгууллага, тэр дундаа 550 гаруй үндэсний компанийн 13,000 гаруй залуусыг дэмжин ажиллаж байна.
“Оюу Толгой” ХХК-тай хамтын ажиллагаагаа бид үргэлжлүүлэн өргөжүүлж, зээлийн нөхцөлийг ханган нийлүүлэгчдэд илүү уян хатан, таатай болгон шинэчлэн сунгах гарын үсэг зурах ёслол энэ сарын 09-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.
Үүсээд буй хорио цээрийн дэглэмийн үед биечлэн уулзах боломжгүй ч нөхцөл байдалд уялдуулан хамтын ажиллагааны гэрээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
COVID-19 цар тахал гарснаар эдийн засгийн эрсдэл бий болж, ААН-үүд шинэ сорилттой тулгараад буй энэ цагт энэхүү гэрээнүүдийг шинэчлэн байгуулснаар “Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгчид богино хугацаанд өрсөлдөхүйц хүүтэй зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн Голомт банкаар авах боломж бүрдэж байна.