Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Голомт банк Enabling Qapital хөрөнгө оруулалтын сантай санхүүжилтийн гэрээ байгууллаа


Голомт банк харилцагч үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн өсөлтийг дэмжих зорилгоор Лихтенштейн улсын Enabling Qapital AG хөрөнгө оруулалтын сантай 5 сая долларын 3 жилийн хугацаатай зээлийн гэрээг энэ сарын 2-нд байгууллаа. Энэхүү гэрээг байгуулсан нь Голомт банкны хувьд олон улсын түншлэлээ өргөжүүлэхээс гадна тогтвортой санхүүжилтийн зарчмыг эрхэмлэдэг байгууллагуудтай хамтран ажиллах замаар дунд болон урт хугацааны санхүүжилтийн шийдлийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч харилцагчдадаа санал болгож, улмаар бизнес эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон ач холбогдолтой зүйл болж байна.
Enabling Qapital AG Лихтенштейний Раггелл хотод байрладаг, хэрэгцээтэй газарт нь санхүүжилт олгох, хөгжиж буй эдийн засгийн санхүүгийн системд оролцож чадахгүй байгаа хүмүүст санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг сурталчлах үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байгууллага юм.
Голомт банк нь Монгол Улсын банкны системийн тэргүүлэгч банкны нэг бөгөөд 2020 оны 6-р сарын 31-ний байдлаар 6 их наяд төгрөгийн активтайгаар байгууллага болон жижиг дунд бизнес, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Голомт банк нь харилцагчдынхаа тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих зорилгын хүрээнд  төрөлжсөн санхүүжилтийн шийдлийг бий болгохоор ажиллаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ