Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Ээлтэй бүтээгдэхүүнээр дархлаагаа дэмжье” аян үргэлжилж байна


Тус аяны хүрээнд цар тахалтай тэмцэх үйлст зүтгэж буй эмч, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тохижилт үйлчилгээний зэрэг 11000 гаруй ажилтан, албан хаагчдад 90 орчим сая төгрөгийн үнийн дүн бүхий дархлаа дэмжих эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүнээ хандивлалаа.




Ээлтэй бүтээгдэхүүнд Covid19 цар тахлаас урьдчилан сэргийлж, дархлааг дэмжих сармисны спиртэн хандмал, ажилчдын ажиллах эрч хүчийг нэмэх RedBull энергийн ундаа оржээ. Ялангуяа, сармисны спиртэн хандмал нь Монгол оронд нутагшсан “Завханы улаан сармис”-ыг дээд зэрэглэлийн альфа спиртээр хандалсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.

Хандмалыг хэрэглэснээр ханиад томуу, халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлж, бүдүүн нарийн гэдэс, улаан хоолой, уушги, элэг зэрэг 30 гаруй төрлийн хорт хавдраас сэргийлэхээс гадна бронхит эмчлэх, дархлаа сайжруулах, ходоод гэдэс цэвэрлэж хоол боловсруулах системийг идэвхжүүлэх өндөр ач холбогдолтой юм.








Мөн тус компанийн хамт олон өнгөрөгч дөрөвдүгээр сард УОК-т 60 сая төгрөгийн хандив өргөж байсан юм.
Ийнхүү “Жем Интернэшнл” ХХК-ийнхан хорио цээрийн дэглэмийн үед цар тахалтай тэмцэх үйлст хандив тусламжийн гараа тогтмол сунгаж, үндэсний үйлдвэрлэгчдээ нийгмийн хариуцлагаараа манлайлж байна.
Монгол хүн бүр эрүүл байг.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ