Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Гэрийн нөхцөлд эмгүйгээр дархлаа дэмжих аргууд

Коронавирусын анхны тохиолдол манай улсад бүртгэгдсэн. Энэ үед иргэн та өөрийн болон гэр бүлийнхээ дархлааг дараах энгийн аргуудаар дэмжээрэй.

“Идэж буй хоол бүртээ сармис хий”

Сармисны гол нууц нь амт нэмэх төдий биш бөгөөд өөрт агуулагддаг дархлаа дэмжих амин хүчил, тэжээллэг чанар, халдвар, мөөгөнцөрийн эсрэг гайхалтай үйлчилгээ  юм. Сармисыг түүхийгээр нь хэрэглэх нь ханиад шуухниа, чийг бам өвчин, цээжний хөндийн үрэвсэл зэргээс найдвартай хамгаалдаг гэдэг. Түүнчлэн, сармисанд агуулагддаг C, B1, B6 амин дэмийн эх булаг, фосфор, төмөр зэрэг эрдэс бодис, бактерийн эсрэг идэвхитэй үр нөлөөтэй сулфоксид аллинийг өөртөө агуулдаг. Тиймээс хоол хийхдээ 2-4 хумс сармис заавал хийгээрэй.

“Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ”

Хугацаа нь дуусаагүй, аюулгүй, эрүүл сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглээрэй. Хүүхдэд бифидо болон лакто бактериар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх нь хоол боловсруулах эрхтэнд байгаа хорт нянтай тэмцэхэд тусладаг. Хүүхдийн эрүүл мэндэд хамгийн сайн хүнс бол гэртээ бүрсэн тараг, ээдэм, аарц юм. Эдгээр бүтээгдэхүүнд биед хэрэгтэй бактерийн хэмжээ элбэг байдаг учраас өдөрт нэг аяга сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дархлаа сайжруулахад чухал нөлөөтэй.

“Өдөрт тогтмол нимбэгтэй эсвэл зөгийн балтай ус уу”

Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно. Тэр дундаа нимбэгтэй эсвэл зөгийн балтай ус уух нь илүү үр дүнтэй учраас усны хэрэглээндээ анхаараарай.

“Жимс болон хүнсний ногоог голдуу хэрэглэ”

Мэдээж муудсан дархлааг сэргээх хүнсэнд жимс, хүнсний ногоо заавал орно. Эдгээрт агуулагддаг C аминдэм, шим тэжээлүүдийн нэгдэл нь хүний дархлалыг сэргээх амин чухал хүчин зүйлст ордог. С аминдэм нь цусны цагаан эсийн халдвартай тэмцэх бөгөөд цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчний зовиур шаналгаанаас ангижруулдаг. Харин бусад шим тэжээлүүдийн нэгдэл нь биеийг хорт нэгдлүүдээс хамгаалж, цэвэрлэдэг юм байна.

“Хангалттай хугацаанд унтаж, амар”

Дархлаа дэмжих үр дүнтэй аргуудын нэг бол нойроо  сайн авах юм. Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусладаг.

“Стрессээс өөрийгөө хамгаал”

Дэлхий нийтийг шуугиулж буй халдварт өвчин маай улсад бүртгэгдсэн нь үнэн. Гэхдээ  иргэд тайван байж, өөрийгөө стрессдүүлэлгүй байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Аль болох  их инээж, маазарч, уур бухимдалгүй бай. Хоолоо сайн ид. Унтаж амар. Гэрийнхээ ариун цэврийг сайтар сахь. Уурлаж бухимдах, хараах, хэн нэгнийг буруутгах нь таны дархлааг бууруулах эрсдэлтэй.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ