Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймаг хатуу хөл хориог сунгалаа

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал захирамж гаргаж, хөл хориог гурав хоногоор сунгаж, энэ сарын 14-ний 06:00 цаг болгож хойшлуулжээ. Захирамжид "2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгах тухай А/857 тоот захирамжаар Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоосон горимыг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд үргэжлүүлэх буюу хатуу хөл хорионы дэглэмийг 3 хоногоор сунгалаа" гэсэн байна.
Мөн аймгийн хэмжээнд гэрэл зураг, авто угаалга, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газар, хэвлэл болон такси үйлчилгээг сэргээж, хүнс болон бүх төрлийн бараа худалдаалах ААН-ийн ажиллах цагийн хуваарийг 08:30-11:30, 13:30-20:00 цаг болгон өөрчилжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ