Архангай аймгаас түргэвчилсэн оношлуулаар шинжилгээ өгөөд Улаанбаатарт ирсэн иргэдийг нэвтрүүлэхгүй байна гэх гомдол өчигдөр цахим орчмоор хөвөрсөн. Улмаар нэг иргэн түргэн тусламжийн эмчилгээ авч чадалгүй цус харваж нас барсан гэх мэдээлэл байна. Энэ талаар ЭМЯ-наас "Бидэнд мэдээлэл алга. Архангай аймгаас тодруулаад мэдээлэх болно" гэлээ.