Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өрх толгойлсон олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, иргэдэд энэ сарын 2-нд гэр олголоо.
Хүйтний улирал ирж буй энэ үед эдгээр иргэд орох оронгүй, үр хүүхдүүд нь зутарсан хүнд нөхцөлд амьдарч байсан аж. Аймгийн удирдлагуудад хандаж, гэр хүссэн олон иргэн байдаг байна. Гэвч нэн түрүүнд шаардлагатай иргэдээ сонгож, холбогдох багийн мэргэжилтнүүдээр нь судалгаа гаргасны үндсэн дээр олгож байгаа хэмээн аймгийн Засаг дарга энэ үеэр хэллээ. Энэ удаа иж бүрэн хэрэглэлтэй шинэ гэрийг Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн өндөр настан Б.Чойжамц, мөн багийн иргэн /өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй/ Д.Баасанхүү, Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн өрх /толгойлсон 3 хүүхдийн ээж/ н.Азжаргал нарт олголоо.