Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

145.0 мянган толгой адуу оторт гарах урьдчилсан тооцоотой байна

Төв /МОНЦАМЭ/.Тус аймагт 2020-2021 оны өвөл, хаврын улиралд урт хөлийн мал болох адууг алсын оторт гаргах талаар сумдад чиглэл өгч 14 сумын 90 гаруй галын 145.0 мянган толгой адуу оторт гарах урьдчилсан тооцоо гарсан байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Жил бүрийн аймаг дундын отрын бүс дундын нутаг буюу Хөх дэл чилэнгийн бүс нутагт Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант, Өндөрширээт сумаас 145 өрхийн 160.1 мянгантолгоймал байгаа болХэрлэн баян улааны отрын бүс нутагт Алтанбулаг, Архуст, Баян-Өнжүүл, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан,Бүрэн, Дэлгэрхаан, Өндөрширээт, Мөнгөнморьт, Зуунмод сумаас 338 өрхийн 310.1мянгантолгой мал өвөлжиж, хаваржих юм. ХаринХэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ зэрэг аймагт 42 өрхийн 36.5 мянган толгой мал өвөлжиж, хаваржина. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ