Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй


Монгол орны нийт газар нутгийн 49% нь цасан бүрхүүлтэй дундаж зузаан нь 18 см, цасан дахь усны нөөц 12.8 км3  байна. Жишээлбэл Увс нуур, Тэс голын сав, Завхан голын сав, Хэрлэн голын сав нутгаар 80-90 хувьд нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар  2.55 км3 бол  Булган гол, Идэр гол, Дэлгэрмөрөн, Шишхэд, Чулуут, Хануй, Орхон, Туул, Хараа зэрэг  голуудын  сав нутгаар 50-70 хувь нь цасан бүрхүүлтэй, цасан дахь усны нөөц дунджаар  0.52 км3 байна.
 
Ойрын өдрүүдэд өдөртөө дулаарч байгаатай холбоотойгоор дээр дурдсан голуудын сав газраар болон цас ихтэй нутгуудаар шар усны үер бууж болзошгүй байна.
 
Иймд шар усны үерээс урьдчилан сэргийлэх, өвөлжилт хүндэрсэн нутгуудаар гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэмийг устгах, гэр хороолол, нүхэн жорлонгуудын халдваргүйүүлэлтийг зохих журмын дагуу хийхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ