Оросын холбооны улсын Засгийн газар Беларусь, Казахстан, Киргиз болон Өмнөд Солонгос улсын иргэдэд цар тахлын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтаа цуцалснаа мэдэгдэж байна.
"Эдгээр улсын иргэд болон оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг агаарын хяналтын цэгээр дамжуулан ОХУ-д нэвтрэхийг зөвшөөрөх юм. Мөн Оросын иргэд эдгээр улс руу чөлөөтэй нисэх боломжтой" болжээ.
Нислэгийг долоо хоногт нэг удаа хийхээр төлөвлөсөн байна. Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 21-нээс эхлэн Казахстан (Нур-Султан), Киргиз (Бишкек), Беларусь (Минск) хотууд руу нисэх бол Өмнөд Солонгос (Сөүл) руу хийх нислэгээ есдүгээр сарын 27-ноос эхлүүлэх аж.
Эдгээр улсуудтай нислэгээ сэргээх шийдвэрийг есдүгээр сарын 18-ны өдөр болсон коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штабын хуралдаанаар гаргасан байна. ОХУ гадаадын улс орнуудтай хийх нислэгээ гуравдугаар сарын сүүлээр зогсоож байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс Их Британи, Танзани, Турк улсуудтай, наймдугаар сарын 15-наас Швейцар улстай нислэгээ сэргээсэн юм.