Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Есдүгээр сарын 1-нээс нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд халдваргүйтгэл хийнэ



Хичээлийн шинэ жил эхлэх хугацаа ойртож, иргэдийн төвлөрөл нэмэгдэж байгаа тул Улаанбаатар хотын хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, амралтын талбайг 2020 оны наймдугаар сарын 25-наас эхлэн хөөсөөр угаах хуваарь гаргажээ. Мөн есдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн эзэмшлийн томоохон гудамж зам талбайд тусгай зориулалтын автомашинаар хийх халдваргүйтгэл хийхээр болж, хуваарийг батлан бэлтгэл ажлаа бүрэн хангасан тухай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээлэв. 
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 оны 03 сарын 17-ны өдрөөс 05 сарын 31-ны өдрийн хооронд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай зориулалтын автомашинтайгаар таван удаагийн давтамжтай 619 рейс буюу 18,980,4 км гудамж, замд ариутгал, халдваргүйтгэл хийгээд байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ