Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хутаг-Өндөр сумын сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо



Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын сургууль хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилгатай боллоо. Өргөтгөлийн 240 хүүхдийн суудалтай хичээлийн байр ашиглалтад орсноор 890 гаруй хүүхэд суралцдаг тус сургууль хоёр ээлжээр хичээллэх боломжтой болжээ. Өмнө нь анги танхимын хүрэлцээ муугаас гурван ээлжээр хичээллэдэг аймгийн хэмжээний ганц сургууль байсан юм.

-Шинээр ашиглалтад орсон хичээлийн байрны найман ангийн ширээ, сандал, самбарыг БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар шийдэж өгсөн гэж сургуулийн захирал Д.Ган-Эрдэнэ ярилаа. Сургуулийн өргөтгөлийн барилга,угсралтынажлыг"АлтайнБумбатөргөө"ХХК-ийнхамтолонгүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ