Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрдэм 15-р цэцэрлэг нутгийн онцлог бүхий орчин бүрдүүлжээ



Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Л.МижиддоржэрхлэгчтэйЭрдэм 15-р цэцэрлэгийн хамт олоннутгийн онцлогбүхий түүхийн өв соёл, үндэсний уламжлалаа таниулах зорилготой жишиг болохуйц орчинг бүрдүүлжээ.


Тус цэцэрлэгийг энэ оны нэгдүгээр сард байгуулсан боловч коронавирүсний нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаагаа энэ сараас эхлэн явуулж байна.


Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнүед Эрдэм 15-р цэцэрлэгийн хамт олон цэцэрлэгээ иж бүрэн тохижуулсан байна. Тухайлбал Хөвсгөл нутгийн 6 ястан,Алунгоохатны хөшөө, Хөвсгөл нуур, Цаатны урц зэргийг тухайн цэцэрлэг дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулгын хамт бүтээжээ. Мөн хүүхдүүдэд монгол ахуйг сурталчлах зорилгоорхөхүүр, гэр барих, хөлөгт тоглоом, сур элдэх зэрэг орчинг бүрдүүлж гаднаа болон цэцэрлэг дотроо 2 усаноргилууртайнийт10 гаруй сая төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн байна. 

Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 150 хүүхэд суралцаж байна.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ