Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг” номыг бүтээжээ


Хөвсгөл  
/МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийнЗДТГ-ынХөгжлийн хөтөч хөтөлбөрийн хүрээнд "Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг" номыг бүтээсэн байна.
Тус ном нь Хөвсгөл аймгийн байгаль, түүх соёлын дурсгалт 99 гайхамшигт газар, аймгийн болон улсын хэмжээнд зохион байгуулагддагаялал жуулчлалыннаадам,арга хэмжээний мэдээллийг монгол англи хэл дээр туурвижээ.
Мөн байгалийн үзэсгэлэнт газар, буган чулуу, хүн чулуу, хадны зураг, түүхэн газар, гол, мөрөн нуур, ан амьтан, ургамал, мод, зургаан ястны ахуй амьдралыг харуулсан эд өлгийн зүйлсийн зураг, мэдээлэл багтсан байна. Тус номыг Монгол улсын гавьяат багш П.Лхагвасүрэн,БСУГ-ынмэргэжилтэн Х.Баасансүрэн, Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүхнар хамтран бүтээсэн байна. Өсвөр үеийнхэнд орон нутгаа таньж мэдэх,эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор "Хөх сувд" хөлөгт тоглоомын хамт бүтээжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ