Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл Дулааны станцад суурилуулсан утаа шүүгч агаарын бохирдлыг 90 гаруй хувь бууруулж байна



Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл Дулааны станцын хоёр зууханд утааны хийг бууруулах фильтр буюу уутат шүүлтүүрийг өнгөрсөн 7 дугаар сард суурилуулж дууссан.

Туршилт тохируулгын ажлыг энэ сарын нэгнээс эхлэн72 цагийн турш амжилттай хийж дуусчээ. Тус төхөөрөмжийг суурилуулах ажлыг БНХАУ-ынКанМэйХуанБаоХХК гүйцэтгэсэн бөгөөд туршилтын үеэр утаа шүүгч агаарынбохирдлыг90 гаруй хувь бууруулж байна гэдгийгХөвсгөл Дулааны станцТӨХК-ийн захирал Д.Цанлигрэнчин хэлж байлаа. Тус фильтр нь механик болон автомат удирдлагатайгаар ашиглаж болох бөгөөдкомпьютерээртоон үзүүлэлт алдааг нь хянах бүрэн боломжтой шүүлтүүрийн уутны материал нь 250 градуст тэсвэртэй гэнэ.


Байгаль орчин аялал жуулчлалын яамны Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хот төдийгүй аймаг орон нутгийн томоохон хот суурингуудад агаар орчныг бохирдуулагч эх үүсвэрийнсудалгааг хийсэн байна. Энэ үеэртүлш болон нүүрсээр галладаг Дулааны станцуудын зуух бага оврын нам даралтын зуухнаас ялангуяа өвлийн улиралд ялгарч байгаа хүхэрлэг хүчиллэг хий азотын давхар исэл, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг тогтоосон учраас хорт бодисыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа ажээ.

Хөвсгөл ДулааныстанцТӨХКнь гурван зуух галладаг бөгөөд эхнийээлжидхоёр зуух фильтртэй болсноор утаа тортог өмнөх жилээс90-95 хувь буурч орон нутгийн иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, агаарынбохирдлоосүүдэлтэй өвчин эмгэг буурах зэрэг олон ач холбогдолтой ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ