Сүхбаатар /МОНЦАМЭ/.ЭМС-ын 2017 оны 505 тоот тушаалын дагууТүмэнцогт сумын Эрүүл мэндийн төв /ЭМТ/эмнэлгийнаюултай хог хаягдал хадгалахстандартын байртай болжээ.Орон нутгийн хөгжлийн сангийн найман сая төгрөгөөр хийсэн уг ажил нь Сүхбаатар аймгийн сумдын хэмжээнд анхдагч гэдгийг онцолж байна.
Энэ талаар Түмэнцогт сумын ЭМТ-ийн дарга Б.Энхтуяа хэлэхдээ, үүнийг ажил хэрэг болгох гэж бараг 30 орчим жил хөөцөлдсөн. Өмнө нь хог хаягдлаа түр байранд хадгалдаг байсан. Одоо ч бусад сум ийм зарчмаар ажилладаг. Эмнэлгийн аюултай хог хаягдал бол байгаль орчинд асар их хор нөлөөтэй. Тийм ч учраас сум орон нутгийн удирдлагууд бидний саналыг хүлээн авч энэ удаад хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өглөө. Энэ бол Сүхбаатар аймгийн 12 суманд анх удаа хийж буй томоохон ажил болсон гэв.
Эмнэлгийн аюултай хог хаягдлыг хадгалах энэхүү байр нь дөрвөн метрийн гүн, таван метрийн урттай. Газрын гүнд байрлах бөгөөд дээд хэсэгтээ агааржуулагчтай, мөн хашаажуулалт, хориотой тэмдэг тэмдэглэгээ зэргийг шийдвэрлэжээ.