Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна



Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн Үүрийн цагаан гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 243 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т тус сумын харьяат иргэн С энэ сарын 27-нд сураггүй болсон бөгөөд түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд иргэн Н-аас иргэн Г-д очихоор гараад сураггүй болсон гэнэ. Тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэдСалхитын үзүүргэдэг газраасУлаан мод гэдэг газар хүртэл 10 км-т явганаар, Цагаан тураггэдэг газраас Гэрч гэдэг газар хүртэл 10 км-т морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөө өглөө эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ