Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хяналт шалгалтаар 91 зөрчил илрүүлжээ



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтыг эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсрол, хүнсний чанар, стандарт, эрчим хүч, барилгын улсын байцаагч нараас бүрдсэн хоёр ажлын хэсэг явуулж байгаа. Одоогоор аймгийн төвийн 9 сургууль, 5 цэцэрлэгт урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, 91 зөрчил илрүүлжээ. Үүнээс 78 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

Харин хөдөө сумдын Засаг дарга нарт харьяа сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг газар дээр нь шалгаж, хангуулах чиглэл хүргүүлжээ.  

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ