Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Иргэд төслийн хүрээнд тэмээний ноосоор утас ээрч, ширдэг ширж сурчээ



Өмнөговь аймагт "Би гэртээ" төслийн хүрээнд иргэд тэмээний ноосоор утас ээрч, түүгээрээ төрөл бүрийн зүйл хийхээс гадна ширдэг ширж сурсан байна.

Тус төслийг "Өрх гэр бүлийн хөгжлийн жил"-ийн ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж өрх гэр бүл, иргэдийн хөгжлийг дэмжих, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, сайн дурын клуб, бүлэгтэй хамтран ажиллаж байгаа юм.

Уг ажлынхаа хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өмнөговь аймгийн салбар зөвлөлтэй хамтран монгол дархлааг хадгалж, уламжлалт ёс заншлаа өвлүүлэн үлдээх зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлсэн байна. Үүнд тэмээний ноосоор утас ээрэх, ширдэг ширэх сургалт явуулж сургалтаар ноос сэмлэх, түүдэг бэлтгэх. Утас ээрэх, эсгий бэлдэц дээр хээ зурах, ээрсэн утсаараа ширдэг ширэх, зээглэх, ар барих, эмжээрлэх, утас томох зэрэг олон дадал чадваруудыг охид эмэгтэйчүүдэд сургасан байна. Сургалтад хамрагдаж өөрсдийн сонирхлоор чамгүй зүйлс хийж сурсан өсвөр насны охид, ээж, эмэгтэйчүүд, настнууд мэдлэг чадвараа харамгүй хайрласан багшдаа талархал илэрхийлжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ