Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Г.Пүрэвсүрэн:“Best” хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ



Дорноговь /МОНЦАМЭ/.“Хөгжлийн Шийдэл” ТББ-ын Бизнесийн зөвлөх Г.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.“Хөгжлийн Шийдэл” Төрийн бус байгууллага АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх “BEST” хөтөлбөрийг энэ оноос эхлэн Дорноговь аймагттаванжилийн жилийн хугацаанд хэрэгжүүлж эхлээд буй.

“BEST” хөтөлбөрийн зорилгын талаар дурдах уу?

 АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй ”Бизнесийнтогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” BEST хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн тогтолцоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааны дэмжлэгийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн зорилго нь жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах замаар Монголын эдийн засгийг төрөлжүүлэн өсгөх. Дээрх зорилгын хүрээнд жижиг дунд бизнесийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, бизнесийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагуудын ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, тэдний хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаа хийх цаашид тогтвортой хөгжих боломжтой, санхүүжилт авах чадамжгүй төрийн бус байгууллага, гарааны болон жижиг бизнес эрхлэгчдэд бичил санхүүжилт олгох зэрэг ажлыг зохион байгуулна.

Эл хөтөлбөрийг Дорноговьд хэрэгжүүлэх болсон шалтгааны тухай?

“Хөгжлийн Шийдэл” ТББ нь 2008 онд байгуулагдсан ба анх удаа Дорноговь аймагт салбараа нээн ажиллуулж байна.

Учир нь Дорноговь аймаг Ази, Европыг холбосон төмөр зам, авто зам дайран өнгөрдөг зам тээвэр, ложистикийн томоохон төв.Мөндэд бүтцийн давуу тал дээрээ суурилсан цаашдаа аж үйлдвэрийн хот болсноор тээвэр ложистик, аялал жуулчлалын бизнес түлхүү хөгжих бололцоотой бөгөөд хөгжлийн энэ үр дүнд жижиг, дунд бизнесүүд өсөх боломж бий.

Тиймээс Монголын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх боломжтой хэмээн Засгийн газар үзэж, газрын тос боловсруулах үйлдвэр болон Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн төмөр зам барих үндэсний томоохон бүтээн байгуулалтуудыг хийж эхлээд байна. Энэхүү боломжийг хараад жижиг дунд үйлдвэрүүдийг чадавхижуулах зорилгоор Дорноговь аймгийг сонгосон.

 Төслийн ач холбогдлыг хэрхэн төсөөлж байна?

Жижиг дунд бизнесийн үйл ажиллагаа тэлэхэд гадаад, дотоод маш олон бэрхшээл тулгардаг.Төслийн хүрээндбизнес эрхлэгчдэд дараах таван чиглэлээр бизнесийн үйл ажиллагааг нь өргөжин тэлэхэд тусална. Үүнд,1.Бизнес эрхлэгчид өсөж хөгжихөд санхүүгийн асуудал байнга тулгардаг. “BEST” хөтөлбөрөөр дамжуулан бизнес эрхлэгчид санхүүжилт авах ямар боломжууд байгаа, түүнд хамрагдахын тулд ямар шалгуур, шаардлагыг хангах ёстой, бизнесээ өргөжүүлэхэд ямар төсөл төлөвлөгөө бичих ёстой талаар цогц зөвлөгөө аваад санхүүжүүлэгч байгууллага руу хандахад нь манай бизнесийн зөвлөхүүд тусална.

Мөн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгодог төрийн байгууллагууд болон арилжааны банкууд, зээлийн батлан даалтын сан зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулан бизнес эрхлэгчдийг чадавхжуулах тал дээр хамтын ажиллагаатай ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд жижиг дунд бизнесүүдийг дэмжих зорилгоор Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг төрөөс олгож буй санхүүжилтэд бизнес эрхлэгчдийг хамруулахад нь зөвлөгөө мэдээллээр хангаж, эдгээр байгууллагуудад үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй явуулахад нь дэмжлэг болж байна.

2.Манай хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчид компанийн засаглалын талаар сургалтад хамрагдаж ганцаарчилсан болон урт хугацааны зөвлөгөө авах боломжтой. Компанийн засаглал гэдэг аливаа байгууллагыг хэрхэн удирдах , засаглах хэлбэрийг хэрэгжүүлэх арга зам, хэлбэр юм. “Засаглал гэдэг нь та бизнесээ ямар байлгах, юунд хүрэхийг зорьж байгаа гэдгээ хөрөнгө оруулагчид, хэрэглэгчид, харилцагчид, нийлүүлэгчид, туслан гүйцэтгэгчид, ажилтнуудаа харуулахын тулд тодорхой дүрэм журмыг даган баримтлах явдал” гэж тодорхойлсон.

Компанийн сайн засаглалын зарчмыг хэвшүүлэх нь компаниудыг хөгжүүлэх, тэдний санхүү эдийн засаг, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх гол хүчин зүйл байдаг. Гэтэл энэ зарчмууд хэвшээгүйгээс компаниа өргөжүүлэхэд бодлогын баримт бичиг, дүрэм журмаа тодорхойлж чаддаггүй, цаашид өргөжих боломжуудаа алддаг.

Иймээс бизнес эрхлэгчдэд засаглалын тухай ойлголт олгох, өөрийн бизнесийн засаглалыг хэрхэн ашиглах талаар сургалт, зөвлөгөө зайлшгүй шаардлагатай.

3.Жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмждэг төрийн болон төрийн бус байгууллагын ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог сайжруулах нь манай хөтөлбөрийн гурав дахь зорилт. Төрөөс санхүүжилт олгох тухай шийдвэр гаргахад төрийн бус байгууллагын хяналтыг сайжруулах, нэмэгдүүлэх шаардлагатай тул Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийг чадавхжуулах чиглэлээр сургалт, уулзалтуудыг зохион байгуулж байна.

Төрийнбус байгууллагуудтай уулзаж ямар чиглэлийн сургалт, мэдээлэл хэрэгтэй байгааг тодорхойлон, цаашид хэрхэн хамтарч ажиллахаа ярилцаж төлөвлөснөөр тэднийг чадавхижуулах хэрэгцээт сургалт, зөвлөгөөг өгөхөд ач холбогдолтой.

4.“BEST” хөтөлбөрийн үйл ажиллагааны бас нэгэн зорилт бол жижиг, дунд бизнесүүдийн хөгжлийн стратегийг тодорхойлоход чиглэсэн судалгаагаар бизнес эрхлэгчдийг хангах. Хөтөлбөрийн зүгээс жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн асуудлаас шалтгаалан гарч буй хүндрэлүүд, санхүүжилт авах боломж бололцоо, цаашид бизнесээ өргөжүүлэхэд тулгарч буй хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон суурь судалгааг 2020 оны хоёрдугаар сард бизнес эрхлэгчдээс авч үр дүнг нийтэд мэдээлсэн.

Хөтөлбөрийн туршид жижиг дундбизнесүүдээс дата мэдээллийг байнга авч шинэчлэн дүн шинжилгээ хийж, үр дүнд суурилсан шийдвэрийг гаргаж ажиллах юм.

5.Хөтөлбөрийн зорилтын хүрээнд цаашид хөгжих боломжтой гарааны болон жижиг бизнес эрхлэгч нарт буцалтгүй санхүүжилт олгоно. Орон нутгийнхаа хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц үйлдвэрлэл, үйлчилгээг явуулах сонирхолтой ч ямар нэг шалтгааны улмаас санхүүжилт авч чадахгүй байгаа бизенс эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр төлөвлөж байна.

 Одоо хэрэгжүүлж буй үйл ажилагааны талаар тоймловол?

Дорноговь аймагт “BEST” хөтөлбөрийн үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 30 удаагийн сургалт уулзалтуудыг зохион байгуулж 200 орчим бизнес эрхлэгчийг хамруулсан.

Аймгийн ХХААГ, ХХҮГ-тай хамтран ажиллаж Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлд хамрагдах хүсэлтэй 20 гаруй бизнес эрхлэгчдийн төсөлд зөвлөгөө өгч ажилласан. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн авсан санхүүжилтийн хэрэгцээ шаардлага, санхүүжилт авахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зорилгоор Сайншанд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 100 гаруй бизнес эрхлэгчдээс бизнесийн суурь судалгааг авч ажилласан.

Хөтөлбөрийн бас нэгэн зорилтын хүрээнд жижиг дунд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмждэг ТББ-уудын ил тод байдлыг хангах, чадавхжуулах зорилгоор сургалт, уулзалтуудыг зохион байгуулаад байна. Мөн санхүүжилт олгодог байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй байдалд үнэлгээ хийж холбогдох төрийн байгууллагуудад танилцуулсан.

Хөтөлбөрийн хүрээнд дараах сургалт, зөвлөгөө, үйл ажиллагааг байнга зохион байгуулж байна. Үүнд, зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх, жижиг дунд бизнесүүдийн санхүү, зээлжилт, төлөвлөлт, менежментийг сайжруулах сургалт, зөвлөх үйлчилгээ,жижиг дунд бизнесийн сайн засаглалыг бий болгох, бэхжүүлэх сургалт, зөвлөх үйлчилгээүзүүлэх,төрийн бус байгууллагыг чадавхжуулах, нөлөөллийн ажил зохион байгуулахад дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ