Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүрьеэ, “Covid-19” зэрэг өвчний оношилгоо хийх шинэ төхөөрөмжтэй болжээ



Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг  нь“Глобаль сан"-гийн 65 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Chepeid”үйлдвэрийн“GeneXpert”аппараттай боллоо.

Шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулахаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулсан бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээнд төхөөрөмжийг ашиглахад бэлэн болжээ.

Тус аппаратаарсүрьеэ өвчний оношилгоо, “Covid-19”өвчний оношилгоо хийхээр төлөвлөж шаардлагатай урвалж бодис, нэг удаагийн хэрэгсэл зэргийг бэлтгэж байна гэж албаныхан мэдээлэв.

Цаашид элэгний В.С вирусын идэвхижил тодорхойлох,“HIV”тодорхойлох шинжилгээ хийх боломжтой аж.

Замын-Үүд сумтүр оршин суугчидтайгаа нийлээд25 мянга гаруйиргэнтэйбөгөөд Нэгдсэн эмнэлэгтүр болон явуулын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгаар өдөрт   50-60 хүн үйлчлүүлдэг бол алсын дуудлага  100-200 км зайтай байдаг аж.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ