Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Өвсний Үндэс" хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн цахилгаан шатыг иж бүрнээр нь шинэчлэнэ

Япон Улсын 229 мянган ам долларын буцалтгүй тусламжаар  Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн таван ширхэг цахилгаан шатыг иж бүрнээр нь шинэчлэн засварлахаар боллоо.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх дээрх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд болсон юм.

Ёслолын ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Кобаяши Хироюки, Улсын Их Хурлын гишүүн Төмөртогоогийн Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Готовын Эрдэнэцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахилгаан шат эвдэрсэний улмаас эмнэлгийн тусламж шаардлагатай хүмүүсийг дөрвөн давхарт хүргэж, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд эмнэлгийн ажилтнууд болон үйлчлүүлэгч иргэдэд хүндрэл үүсч байсан юм.
Төсөл хэрэгжсэнээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай хүргэх  боломж бүрдэнэ гэж албаныхан мэдээлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ