Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Б.Оюумаа: Орон нутгийн сонгуулийн төсвийг СЕХ-гоор “дамжуулдаг” болсон



СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажил болон бусад асуудлаар тодрууллаа.

-Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог энэ сарын 6-ны дотор байгуулахаар хуульд тусгасан. Энэ талаарх дүн мэдээг СЕХ-нд ирүүлсэн үү?
-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сард баталсан. Уг хуулийн 16.1-т заасны дагуу наймдугаар сарын 6-наас өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог тухайн нэгж дэх ИТХ нь байгуулаад дууслаа. Тэдгээр хорооны бүрэлдэхүүний тоог хуульчилсан байдаг. Үүний дагуу дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсвэл долоон гишүүнтэй байгуулсан. Товчхон хэлбэл, улсын хэмжээнд 22 сонгуулийн хороо байгуулагдан, бэлтгэл ажилдаа орлоо. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын хамгийн түрүүнд хийх ажил бол сум, дүүргийн сонгуулийн хороо байгуулах юм. 2012 оноос хойш сонгуулийн хороонд төрийн албан хаагч ажиллах боломж бүрдсэн. Харин 2016 оноос эхлэн тэнд ажиллаж буй төрийн албан хаагчид заавал сургалтад хамрагдаж, гэрчилгээ авахыг шаарддаг болсон юм. Үүний дагуу сургалтад хамрагдсан хэчнээн хүн байгаа талаарх судалгааг манайхаас авч, сум, дүүргийн сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг батлах ажил үргэлжилж байна.
-Нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд гаргах уу?
-Тийм. Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ салбартай намууд эвсэл болж, эсвэл дангаараа сонгуульд оролцох хүсэлтээ наймдугаар сарын 16-наас өмнө гаргах юм. Хэрвээ тухайн сумд намынх нь салбар нэгж байхгүй бол сонгуульд оролцох эрх үүсэхгүй.
-Орон нутгийн сонгуулийн үед СЕХ ямар чиг үүрэгтэй ажиллах бол?
-УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулга болох үед СЕХ гардан зохион байгуулдаг. Орон нутгийн сонгуулийн тухайд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод гардан зохион байгуулж, СЕХ зөвхөн мэргэжил, арга зүй, удирдлагаар хангаж ажиллана. Хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, санал авах үед нэгдсэн зохион байгуулалтад оруулах, ухуулга, сурталчилгааны материал, гарын авлагаар хангах зэрэг ажлыг манайх хийнэ гэсэн үг. 2020 оноос эхлээд орон нутгийн сонгуулийн төсөв СЕХ-гоор дамжин, аймаг, нийслэлд хүргэгддэг болж байгаа. Өмнө нь тухайн орон нутаг өөрсдөө сонгуулийн зардлаа гаргадаг байсан юм.
-Ажиглагчаар оролцох хүсэлтээ хэзээ гаргах вэ?
-Сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид ажиглагчаа томилж ажиллуулах эрхтэй. Санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө ажиглагчид хэсгийн хороондоо бүртгүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагын тухайд СЕХ-нд бүртгүүлж байж ажиглагчаар оролцуулах боломжтой. Хэрхэн бүртгүүлэх талаар тусгай журам бий.
-Саналын хуудас, “хар машин”-ыг хэзээ орон нутагт хүргүүлэх юм бол?
-Нэр дэвшигчдийг бүртгэх, эсэх тухай шийдвэр гарсны дараа саналын хуудсанд нэрийг нь оруулах юм. Ингэж саналын хуудас бэлэн болсон үед “хар машин”-д уншуулж, туршин, баталгаажсаны дараа орон нутаг руу хүргүүлнэ. Санал авах өдрөөс таван хоногийн өмнө саналын хуудас, түүнийг тоолох төхөөрөмжийг хүргүүлсэн байх заалттай.
-Орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүс төрийн албан хаагч бол энэ сарын 1-нээс өмнө ажлаа хүлээлгэж өгсөн байх заалттай. Үүний дүн, мэдээ нь хэзээ тодорхой болох вэ?
-Нэр дэвшигчдийг бүртгэх, эсэх тухай асуудлыг шийдвэрлэсний дараа тэдэнд үнэмлэх олгох хугацаа буюу есдүгээр сарын 30-наас өмнө энэ талаарх мэдээллийг манайд ирүүлсэн байх юм.
-Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн ял эдэлж байгаа. Тухайн тойрогт нөхөн сонгууль явуулах чиглэл танайд ирсэн үү?
-СЕХ-нд энэ талаарх шүүхийн шийдвэрийг ирүүлээгүй байна. Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учир хариулт өгөх бо
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ