Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороог ирэх сарын 6-ны дотор байгуулах нь



Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд баталсан. Эл хуулиар сонгогчдын нэрийн жагсаалтыг нээлттэй байршуулах, нам, эвслүүд бүртгүүлэх, нэр дэвших хүмүүс ажлаа хүлээлгэж өгөх, аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгуулах, нэр дэвшигчдэд үнэмлэх олгох зэрэг хугацааг тодорхой болгосон юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
Ташрамд дурдахад, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам бий. Тэд дээрх сонгуульд оролцох эрхтэй юм. Түүнчлэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог тавдугаар сарын 1-ний дотор тогтоосон. Гэвч УИХ-ын ээлжит бус чуулганаар удахгүй хэлэлцэх дээрх хуулийн шинэчилсэн найруулгад ИТХ-ын төлөөлөгчдийн тоонд бага зэрэг өөрчлөлт оруулахаар тусгажээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ