2020.08.04-ний 22.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг “Ходоод” гэх газар /сумын төвөөс 65 км/ шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч 1ой 7 сартай Б-ын амь нас хохирсон байна.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.‼️
Тээврийн Цагдаагийн Алба