Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Казахстаны бөхчүүд осолдож, гурван тамирчин амиа алджээ


Казахстаны чөлөөт бөхийн таван залуу тамирчин Алматыгаас Тараз хүртэлх хурдны замд осолд орж, гурав нь таалал төгсжээ.
Жаксыбек Карабалаев, Жанбота Байбазар нар наймдугаар сарын 3-нд газар дээрээ нас барсан бол Ильяс Жумай эмнэлэгт хүргэгдсэн ч маргааш нь шархаа даалгүй тэнгэрт хальжээ. Харин Нурдаулет Заутбек, Чынгысхан Мухаметкалиев гэсэн хоёр бөх эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал нь тун тааруухан байгаа юм. 
 
Ильяс Жумай нь 2019 онд Улаанбаатарт болсон 23 хүртэлх насны Азийн АШТ-д хүрэл, 2011 онд өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2015 онд залуучуудын Азийн аварга болж байсан Казахстаны 65 кг-ын жингийн өсөх ирээдүйтэй тамирчдын нэгд тооцогдож байв.
Тамирчид зам тээврийн ослоор өөд болсон анхны тохиолдол биш бөгөөд 2000 онд Атырау мужад боксын үндэсний шигшээ багийн гурван залуу амиа алдсан.
Эх сурвалж: MWF / МЧБХ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ