Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Спортод элэгтэй Банзрагчийн Дэлгэрмаа

 
ШИЛДЭГ УДИРДАГЧ
Улс орон бүр спортын талбар дахь амжилтаараа даяар дэлхийд өөрсдийгөө мэдэн таниулж сурталчилдаг билээ. Төрийн далбаа нь тэнгэрт мандаж, төрийн дуулал нь түмэнд эгшиглэдэг агшин бүрт тэрхүү улсын иргэн хэн хүнгүй омогшин баярын доголон нулимс унагадаг шүү дээ.
Ийм явдал Монголд маань 2008 оны наймдугаар сарын 14-нд тохиосныг бараг хүн бүр мэдэж буй. Уг нь жүдоч Н.Түвшинбаярыг Монголын түүхэнд анх удаа олимпийн медаль гардахын өмнө хар бараан өдрүүд үргэлжилсэн билээ.
Улаанбаатарын гудамжуудын уулзварт зэвсэгт хүчний хуягт машинууд эргүүл хийж, цагдаа нар гэмгүй олон иргэнийг хоморголон баривчилж, 1930-аад оны хэлмэгдүүлэлт амь орох нь гэсэн айдас төрж байсныг энд дурдах нь илүүц биз ээ.
Харин Монголын түүхэн дэх тэрхүү сайхан дурсамж үлдээсэн олимпийн наадамд медалийн түүчээг эхлүүлсэн хүн бол О.Гүндэгмаа. Тэрээр тус олимпод гар бууны 25 метрийн төрөлд эх орныхоо төрийн далбааг Бээжингийн тэнгэрт мандуулсныг спортод элэгтэй ард түмэн маань мартаагүйд эргэлзэх юун. Тэр ч бүү хэл олимпийн медалийн тавцанд О.Гүндэгмаагаас гадна тодорхой шалтгааны улмаас Германы далбаан дор өрсөлдсөн өөр нэгэн монгол бүсгүй Д.Мөнхбаяр хүрэл медалиар энгэрээ мялааж хамтдаа зогссон түүх өөр үгүй. Спортын үзэл санаа нь жирийн ард түмний баяр цэнгэл нь байсаар ирсэн төдийгүй улс төр, дайны хүйтэн уур амьсгалыг ч намжаасан түүх цөөнгүй.
Энэ бүхнийг үл өгүүлэн Б.Дэлгэрмаагийн улс орныхоо спортод оруулсан хувь нэмрийг товч боловч дор дурдья.
Тэрээр 1996-2004 онуудад Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Монголын спортын салбар дахь эмэгтэй шилдэг удирдагч болсныг спорт сонирхогчид маань андахгүй мэдэх болов уу.
Тэр хугацаанд Б.Дэлгэрмаа Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болж, МҮОХ-ны “Спорт ба Эмэгтэйчүүд” комиссын даргын сонгуульт ажлыг давхар гүйцэтгэж байлаа.
Тэрээр Монголын үндэсний олимпийн хорооны “Спорт ба Эмэгтэйчүүд” комиссын даргаар ажиллаж байхдаа Олон улсын олимпийн хорооны үзэл санааг хэрэгжүүлж, Монголын спортын үйл хэрэгт  эмэгтэй зүтгэлтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ салбарт тэдний шийдвэр гүйцэтгэгчдийн эзлэх хувийн түвшинг нэмэгдүүлэхэд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэхгүй болов уу.
Үйл ажиллагааныхаа энэхүү хүрээнд ОУОХ-ны дүрмийн дагуу спортын төлөө эмэгтэйчүүдийн хийж буй үйл ажиллагааг дэмжих, ОУОХ болон Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулсан их хурал, семинар, зөвлөгөөнд оролцож дэлхийн олон орны спортын зүтгэлтэн эмэгтэйчүүдийн туршлагаас судлан тэдэнтэй МҮОХ, Монголын спортын зүтгэлтэн эмэгтэйчүүд хамтран ажиллах их ажлуудын эхлэлийг тавьж өрнөн өргөжүүлэхэд зохих үүрэг гүйцэтгэсэн гэж боддог билээ.
ОУОХ-ны тусгай комисс эмэгтэйчүүд ба спортын салбарт хүчин зүтгэж, өндөр амжилт гаргасан зүтгэлтэнд “IOC Women and Sport Tropy” хэмээх тэргүүн шагнал олгодог болсон. Энэхүү шагналыг ОУОХ-ны гишүүн Үндэсний олимпийн хорооноос нэр дэвшигчдийн дотроос шалгаруулж, тив бүрээс зөвхөн нэг шилдэгийг шалгаруулдаг журамтай. 2000 онд энэхүү эрхэм шагналыг Эмэгтэйчүүд ба спортын чиглэлээр Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Б.Дэлгэрмааг шагнасан юм.
1999 онд Малайзийн Куала-Лумпур дахь ОУОХ-ны Азийн бүсийн семинар, 2000 оны Парисын дэлхийн анхдугаар их хуралд Монголын спортын шилдэг эмэгтэйчүүдийг амжилттай оролцуулж туршлага судлуулж байв.
Мөн түүнчлэн Монгол Улсад спортын зүтгэлтэн эмэгтэйчүүдийн үндэсний хэмжээний эхний хоёр семинарыг зохион байгуулж, манай эмэгтэйчүүд спортын гэх эрхэм салбарт хэрхэн ажиллан хүнд бэрх замыг туулж амжилтад хүрч тив, дэлхий, олимпийн тавцанд эх орныхоо нэрийг мандуулж буй талаар харилцан туршлага солилцон мэргэжлийн зөвлөгөө өгч цаашид хийх ажлуудын талаар арга хэмжээ авч ажилласан билээ.
БУУЧДЫН АМЖИЛТ ӨССӨН ОН ЖИЛҮҮД
Zurag 2

Zurag 4

Б.Дэлгэрмаа нь 1996 онд МБСХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоноор буудлага спортын тамирчдын амжилтыг ахиулахад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэснээр өнөөгийн буудлагын тамирчдын үзүүлж буй өндөр амжилтын гарааг эхлүүлсэн гэхэд дэгсдүүлсэн хэрэг биш болов уу.
Германы Техникийн спортын нийгэмлэгийн тусламжаар манай улсад 1980 онд баригдан ашиглалтад орсон Буудлага спортын төв клуб нь тухайн үедээ хотын төвөөс хол байрлаж байсан учраас төвийн халаалтын системд холбогдоогүй, дотор узельдээ мотор ажиллуулан тамирчдын бэлтгэлийн хоёр танхим, албаны болон тамирчдын өрөөнүүд, цайны газар зэрэг иж бүрэн обьектыг өвлийн улиралд халааж дийлэхгүй, ихэнхдээ хүйтэн өвөлждөгөөс болж тамирчид зутрах, өвдөх явдал цөөнгүй гардаг байсан юм. Б.Дэлгэрмаа энэ байдлыг өөрчлөн тус обьектыг төвийн халаалтын системд холбох ажлыг шийдвэрлэснээр тамирчид ханиад томуу тусах, даарснаас үүдэн бэлтгэлээ хангалттай хийж чадахгүй байсан явдлаас бүрэн ангижирсан юм.
1997 онд Монгол Улсын хэмжээнд үндэсний шигшээ баг татан буугдаж клубын системд шилжиж, шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид цалингүй болсноор өртөг өндөртэй буудлагын болон бусад техникийн спортын төрлүүдэд асар хүнд цохилт болсон нь мэдээж. Тэрхүү амаргүй үед Б.Дэлгэрмаа улсынхаа Техникийн спортын төв болон өргөжсөн Буудлагын спортын төвийг Монголын үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад тусладаг буудлага, автомото, шүхэр, радио, морин спортын мэргэжилтнүүд, тамирчдыг бэлтгэдэг байгууллагын хувьд цалин, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлүүлж өгснөөр 1997-2015 он хүртэл санаа зоволтгүй санхүүжилт авах болсоноор техникийн спортын тамирчид үсрэнгүй амжилт гаргаж эхэлсэн юм.
Б.Дэлгэрмаа МБСХ-ны ерөнхийлөгчөөр 1996-2004 онд ажиллахдаа тамирчдын бэлтгэл, тэмцээн уралдаанд үргэлж анхаарал тавьж, шаардлагатай бүх материал хэрэгслээр тухай бүрт нь цаг алдалгүй хангаж байсны сацуу тамирчдын сахилга батыг чанд мөрдүүлэхэд чухалчлан анхаарснаар тамирчдын маань амжилт ч өссөн билээ.
Үүний анхны тод жишээ гэвэл, 1998 онд гавьяат тамирчин Д.Мөнхбаяр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж буудлагын спортын түүхэнд Монголоос төрсөн анхны дэлхийн аварга тамирчинтай юм. Тухайн үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан медалиар хамгийн өндөр дүнтэй мөнгөн шагналыг буудлагын тамирчин авч байв. Энд тэмдэглэхэд, тухайн үед дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан медалиар хамгийн өндөр мөнгөн шагналыг буудлагын тамирчин авч байв.
Монголчууд дэлхийн түвшинд, тэр тусмаа олимпийн наадамд өнөөг хүртэл амжилт үзүүлсээр ирсэн спортын төрөл дэндүү цөөн. Тэр дундаа манай эрхэм эмэгтэйчүүд давамгайлсан ганц спортын төрөл буйг өнөө үед үгүйсгэх хүн үгүй биз ээ.
Олон улсын буудлагын спортоор эмэгтэйчүүд нь гэнэт тодорно гэдгийг тарчигхан 1990-ээд онд урьдчилан хэлсэн хүн хэд бол? Үүнд Б.Дэлгэрмаагийн үүрэг ямар чухал байсныг дээр дурдсан баримтуудаас хэн боловч ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна.
Б.Дэлгэрмаа МБСХ-ны ерөнхийлөгчөөр 1996-2004 онд ажиллахдаа тамирчдын бэлтгэл, тэмцээн уралдаанд үргэлж анхаарал тавьж, шаардлагатай бүх материал хэрэгслээр тухай бүрт нь цаг алдалгүй хангаж байсны сацуу тамирчдын сахилга батыг чанд мөрдүүлэхэд чухалчлан анхаарснаар тамирчдын маань амжилт ч өссөн билээ.
–Б.Дэлгэрмааг Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд манай баг тамирчдын үзүүлсэн томоохон амжилтуудыг дурьдвал:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • Алт 1
  • Хүрэл 1
Дэлхийн цом
  • Алт 3
  • Мөнгө 5
  • Хүрэл 3
Тивийн аварга шалгаруулах тэмцээн
  • Алт 1
  • Мөнгө 2
  • Хүрэл 4
Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшигч Банзрагчийн Дэлгэрмаагийн сонгуулийн штабаас бэлтгэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ