Мотоциклийн ослын улмаас энэ сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 62 хүний амь нас хохирчээ. Үүний 15 нь зөвхөн энэ сард орон нутгийн замд осолдож амиа алдсан байна. Тодруулбал, Говь-Сүмбэр, Дорнод, Хөвсгөл, Ховд, Өмнөговь, Сүхбаатар аймагт тус бүр нэг, Төв, Өвөрхангай, Баянхонгор аймагт тус бүр хоёр, Говь-Алтай аймагт гурван хүн мотоциклийн ослын улмаас амиа алджээ. Хохирогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон, хамгаалалтын малгай өмсөөгүй, бүрэн бус мотоциклтой хөдөлгөөнд оролцсон, гуу жалгатай газраар хурд хэтрүүлж явсны улмаас онхолдсон байна.
Эх сурвалж: www.polit.mn