http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путин чинь Орос орноо Хятадад тавиад туучихаж!


Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад бид гэр бүлээрээ энд аж төрж болоод байна, хууль дүрмийг нь сахиад болж л байна. Намайг элдвээр харааж зүхэж харлуулсан ч би үзэл бодлоо илэрхийлж хэвлэн нийтлэх эрхтэй. Хүлээн авах эсэх нь Таны дур. Хараал зүхэл, доромжлол, заналхийлэл, ална шулна, барьж иднэ гэснийг Таны үг хэлэх эрх чөлөө, Таны уур уцаараа гадагшлуулах суваг (эм тариатай адил) гэж би үздэг тул Та санаа зоволтгүйгээр хараалаа урсгаарай, би хотойх юм алга. Харин ч намайг алдаршуулж байгаа Та нарт талархаж байна. 

Үндсэн сэдвээ үргэлжлүүлье. Энэ удаа манай өмнөд хөрш Оросыг хэрхэн далдуур эзлэн авч байгаа, үүнд Путин бүр эх орноосоо урвагчийн дүрд тоглож долгинож байгаа тухай wikipedia.org/wiki/ China–Russia_relations сайтаас ганц нэг мэдээ орчуулж оруулъя.

Путин хэлж байна лээ, Петербургийн форум дээр. “Орос цэргийн хөл гишгэсэн газар болгон манайх” гэж. Цаашдаа цэргээ илгээгээд л эзлэн түрэмгийлээд байх юм байна л даа. Гэтэл Хятадтай яаж байна? Явж явж энэ үнэн биш байгаасай гэж би бодож дотроо шаналаж сууна. ОХУ нь Украинаас нутаг дэвсгэрийнх нь 25%-ийг булаан авахыг зорьж байгаа бол Хятад нь Оросоос “гурван Украин”-тай тэнцэх газар нутаг битүүхэн нэхэж, булаан авахаар төлөвлөж байна гэсэн мэдээ сайтуудад явж байна. 

Би очиж үзээгүй ч манайтай хил залгаа Оросын нутаг дэвсгэр–Эрхүү, Буриад, Чита, хойшоо Сибирийн хот тосгодоор хятад иргэд хууль бусаар, нууцаар, аажмаар цагаачлан сууж байгаа аюулыг нутгийн орос иргэд сэтгэл түгшин ярьж байна гэсэн мэдээ их явах юм. Ялангуяа Оросын Алс Дорнод сүйд болж байгаа юм байх аа!

Хэрэв одоо л таслан зогсоож Оросын Төр, Путин өөрөө хяналтандаа авахгүй бол Алс Дорнодод уугуул оросууд, оросын иргэд нь үндэстний цөөнхи болох хандлага бодитой болчихжээ. Зүүн хойд Хятадын гурван мужид 100 саяас хол давсан хятад хүн, хилийн нөгөө талд Оросын нутаг буюу Алс Дорнодын Холбооны тойрог гэх 6.2 сая квадрат километр нутагт 5-7 сая орос хүн ам суудаг гэж мэдээлсэн байна. Гэхдээ яг одоо хятадын иммиграц нь давалгаалж байгаа гэсэн байна. Оросын хүн ам зүй судлаачид ч сэтгэл түгшин бичдэг болсон байна. Албан ёсны мэдээгээр Орос дахь нийт хятад иргэдийн тоо 34 500 гэсэн дээхний тоо байх боловч тооллого хийгээгүй удсан, одоо бол дор хаяхад нэг саяас давсан гэж үзэж байна. Дор хаяахад шүү. Хятадын Дэд дарга Ли Юаньчао гэдэг хүн “Оросын их нутаг дэвсгэрийг Хятадын хөдөлмөрч ажилч хичээнгүй хүн амтай холбовол үлэмж дэвшилд хүрнэ” хэмээн албан ёсоор мэдэгдсэн гэж wikipedia-д бичсэн байх юм. Эзлэн авах хятад санаагаа шууд хэлчихсэн юм биш үү?

Энэ чинь юу болж байна вэ? Улс төрч биш, жирийн уран бүтээлч монгол хүний өнцгөөс би өөрийн тайлбараа хийе. Оросоос Украины эсрэг өдүүлсэн дайн Орос орныг сүйтгэж байгааг бид харж байна. Эзлэн авч Оросын мэдэлд бүх улсаар нь Украиныг оруулах гэсэн биш хөдөлмөрийн насны бараг нэг сая эрчүүдээ Путин энэ дайндаа алдаад дууслаа. Оросын зэвсэг техник үлэмж ихээр хорогдлоо. Оросын эдийн засаг дайны дарамтыг даахаа больж байна. Иргэд нь ядуурч байна. Мөнгөөр сууж байна. Хөлсний цэрэгт төлдөг мөнгө хомсдож байна. Энэ бүхнээ найдвартай нөхөх ар тал нь Хятад юм байна л даа. Си даргад Путин зараалын морь шиг зүтгэнэ гэж амлаад Орос орноо тавиад туух дээрээ тулсан байна. Юун Монголыг хамгаалж туслах тэтгэх вэ? Халхын голын баярын ой, хэдэн хөшөө дурсгалтай л бид үлдэх байх.

“Одоогийн ОХУ дэлхийд ноёлж чадахгүй, гэхдээ түүний сүйтгэгч хүчийг дутуу үнэлэж болохгүй” гэсэн санааг хятадын ТВ-ээр ярьсан гэж английн хэвлэлүүд жилийн өмнө шуугиж байж билээ. Би итгэж ядаад өнгөрсөн. Гэтэл одоо үнэн байжээ. Одоогийн нөхцөл байдалтай уялдуулж бодоход “ОХУ-ын сүйтгэгч хүч” Украинд илт харагдаж байна. Харин цаашаа тэлж өргөжих нь Москвагийн аман заналхийллээс хэтрэхгүй дуусах нь байна. Харин төгсгөл нь Орос Хятадын барьцаанд 100% орж, Сибирь-Алс Дорнодоороо дүүрэн хятадтай болж, нөгөөдүүл нь үржиж, дайнд эр нөхрөө алдсан оросын бэлбэсэн бүсгүйчүүд, тэдний охид хятадуудтай гэрлэж цус холилдож сүйд болох цаг тулаад ирэх юм биш байгаа гэсэн зовинолоо төгсгөлд нь илэрхийлье. 

        Тодын Отгонбаяр (Лондон зураач)
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ