Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Путин комд орсон" гэх мэдээллийг Кадыров няцаав


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин комд орсон гэх гадаадын хэвлэлүүдэд гарсан мэдээлэл худал гэж Чеченийн тэргүүн Рамзан Кадыров мэдэгджээ. 
 
"Манай ерөнхийлөгч комд орсон, түүнийг залгамжлах хүн хайж байгаа гэх утгагүй дэмий мэдээ би олж уншсан. Та нарыг гонсойлгох юм хэлье, би саяхан ерөнхийлөгчтэй ярьсан, тэр цовоо сэргэлэн, команд өгөхөөр л хоолойтой байсан" хэмээн Кадыров Телеграм сувагтаа оруулсан мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн, гадаадын орнуудыг "амаа тат", ингэж чадахгүй бол үүнийхээ төлөө харамсана гэж анхааруулсан байна.
 
Путин хавдар өвчнөө эмчлүүлэхээр мэс засалд орсон ч амжилтгүй болж комд орсон гэх мэдээллийг Украины Обозреватель сонин мэдээлж байсан. Түүнийг хиймэл амьсгалын аппаратад оруулсан, улмаар залгамжлагчийг нь хайж байгаа хэмээн энэ мэдээлэлд өгүүлсэн байв.
Obozrevatel: Путин комд орж, залгамжлагчийг нь хайж байна
<...>Энэ мэдээлэлд, Владимир Путин хорт хавдраа эмчлүүлэхээр мэс засалд орсон ч хагалгаа амжилтгүй болж, улмаар комд орсон гэх мэдээллийг тагнуулаас авсан хэмээн онцолсон байна.ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ
 
Г.Бямбасүрэн
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ