Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Путин: Барууны тогтоосон дэг журмыг өөрчилнө


ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин барууны тогтоосон дэлхийн дэг журмыг Москва сөрөн зогсох хүсэлтэй байгааг илэрхийлж, “BRICS"-ийн бүлгийн нөлөө нэмэгдэж байгааг онцоллоо. Тэрбээр Алс Дорнодын Владивосток хотноо болж буй Оросын тэргүүлсэн Дорнын эдийн засгийн форумын үеэр үг хэлж, Малайзын ерөнхий сайд Анвар Ибрахим, Хятадын дэд дарга Хан Жэн нартай хэлэлцүүлэгт оролцов.
“BRICS"-ийн бүлэг энэ жил Иран, Египет болон бусад улс орныг элсүүлсэн. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн гуравны нэг орчмыг бүрдүүлж байгаа учраас нөлөөгөө нэмэгдүүлсээр байна гэж Путин онцлон тэмдэглэжээ. Тус бүлгийг үүсгэн байгуулагчдын тоонд Орос, Хятад, Энэтхэг ордог юм.
Путин хэлэхдээ, Орос улс “BRICS”-ийн бусад гишүүн оронтой харилцаагаа тогтвортой хөгжүүлж байна. Гишүүнчлэл нэмэгдэж, эрч хүч зөв чиглэлд явж байна гэжээ. Гишүүн орнууд худалдаа наймаа хийхдээ 65 хувьд нь өөр, өөрсдийн үндэсний мөнгөн тэмдэгтийг ашигладаг болохыг Путин мөн онцолжээ. Эдгээр орнуудын дунд ам.доллар ашиглахгүй байх нь нэмэгдсэн бол АНУ болон Европын орнууд Украинд түрэмгийлсний дараа ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ эрчимжүүлж байгааг тэрбээр онцолжээ.
“BRICS"-ийн тогтолцоо нь дэлхийн шинэ системд гол үүрэг гүйцэтгэнэ гэж Москва мэдэгдэв. Орос улс барууны тэргүүлсэн дэлхийн дэг журмыг эсэргүүцэхийн тулд "BRICS”-ийн түншүүдтэйгээ харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байна.
Эх сурвалж: TASS
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ