Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БНСУ-ын шинэ ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 3-нд хийх тов гарчээ


Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёлийг огцруулах Үндсэн хуулийн шийдвэр гарсан.
Улмаар тус улсын хуульд заасны дагуу шинэ ерөнхийлөгчөө 60 өдрийн дотор сонгох ёстой болсон юм.
Тэгвэл ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр зохион байгуулах болжээ. 
Энэ өдрийг маргааш буюу мягмар гарагт Засгийн газрын хурлаар оруулж, баталгаажуулах юм байна. Сонгууль болох өдрийг бүх нийтийн амралтын өдөрт тооцно. 
Одоогийн хуулийн дагуу ээлжит бус сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч нь ээлжит сонгуулиас ялгаатай нь өөрийн засаг захиргааг бүрдүүлэхгүйгээр шууд үүрэгт ажилдаа ордог. 
Харин уг хуульд ээлжит бус сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч 60 хоногийн дотор шилжилтийн хороо байгуулах боломжтой байх нэмэлт өөрчлөлтийг оруулах санал дэвшүүлээд байгаа аж. 
Эх сурвалж: Korea Times
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ