Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулна



СЕХ өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар товлосон байна. СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал хийхдээ, “УИХ-аас нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс СЕХ-нд 1.8 тэрбум төгрөг, улсын бүртгэл, цагдаагийн байгууллагад 0.4 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Энэ зардалдаа багтааж нэмэлт санал хураалтыг зохион байгуулах боломжтой гэж үзэж байгаа” гэв.Өчигдөр буюу энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувийн ирцтэй байсан.

Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгуулах болсон юм. Тодруулбал, ирц хүрээгүй хэсгийн сонгууль өгөөгүй иргэдийн саналыг авах юм.
Хэдийгээр ирц хүрээгүй ч СЕХ-ноос өчигдөр нөхөн сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн багаад 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нар олонхын санал аваад байна. СЕХ-ноос нөхөн сонгуулийн өчигдрийн саналд 100 хувь хяналтын гар тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнтэй бүрэн нийцсэн байна. Гэхдээ энэ дүн нь эцсийнх биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмэх ёстой юм. 

Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм. Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ