
НӨАТ-ын буцаан олголтыг улиралд тутамд олгодог. Энэ дагуу дөрөвдүгээр сард нэгдүгээр улирлын буцаан олголт орох юм. Тиймээс 2025 оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас санууллаа.