Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо бохирын шугам бөглөрч, хальжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Нэгдсэн эмнэлгийн хажууд бохир хальсан гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвд өчигдөр орой 21:43 цагт иржээ.
Энэ тухай холбогдох хариуцсан орон сууцны контор болох "Опен хаус" ХХК-д мэдэгдэж, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас ээлжийн бригад машин техниктэйгээр ажиллаж өнөөдөр 04:00 цагт бохир усны шугамын бөглөөг гаргасан байна.
“Опен хаус” ХХК болон бусад орон сууцны конторууд авто зам болон орчны цэвэрлэгээ, ариутгалыг хийж байгааг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • 1
  • 2
  • 3

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ