Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дорноговь аймгийн спортын удирдах ажилтны сургалт болло


МҮОХ, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, “Лондон” Олимпын зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газраас хамтран ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд зохиосон спортын удирдах ажилтан, биеийн тамирын багш, арга зүйчдийн сургалт-семинар 03 дугаар сарын 13-ны өдөр Сайншанд хотноо боллоо.
Олимпын боловсролыг сурагчдад эзэмшүүлэх аргачлал, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр(OVEP), Залуучуудын Олимпын наадмын ач холбогдол зэрэг сэдвийн хүрээнд өрнөсөн энэ удаагийн сургалтад Дорноговь аймгийн 14 сумын 50 гаруй оролцогчид хамрагдав. Семинарт МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, багш, арга зүйчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр (OVEP)-ийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.


скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ