
"Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна" гэсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 26 дугаар ангийн алба хаагчид ажиллажээ.
Алба хаагчид гал түймрийн аюулаас 21 автомашин буюу иргэн, аж ахуй нэгжид учирч болох дөрвөн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж байгаа ахуйн хүрээний гал түймрийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж байгаа тул галын аюулгүй байдплыг сайтар хангаж, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагахыг уриалав.
