Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халтиргаа гулгаанаас үүдэн зам тээврийн осол гарч, хүн бэртэж, гэмтэж байна


Ойрын өдрүүдэд цас ихээр орж, авто зам болон явган хүний зам, гудамж талбайд халтиргаа гулгаа үүссэнээс иргэд бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй гарч байна.
Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн байдлаар халтиргаа гулгаанаас үүдэн зам тээврийн осолд өртсөн, унаж бэртсэн нийт 50 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
Нийт тохиолдлын 36 хувь /18/ нь эрэгтэй, 64 хувь /32/ нь эмэгтэйчүүд байна.
Харин 0-18 хүртэлх насны хүүхэд 16 хувь /8/-ийг эзэлж байгаа юм.
Иймээс иргэд та бүхэнд гудамж талбай, налуу газар болон шат довжоо, гялгар хавтан зэрэг халтирч унах эрсдэлтэй орчинд болгоомжтой явах, авто замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж зорчихыг ГССҮТ-өөс зөвлөж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ